
Оюуны зураглал хийх
багш Ч.Мөнхтуяа
Илтгэлийн бүтэц
1. Илтгэлийн хураангуй
2. Түлхүүр үгс
3. Үндэслэл
4. Сурагчийн хандлага, оролцоо ба оюуны зураглал хийх арга зүйн онол, зарчим
5. Оюуны зураглалын аргыг ашигласнаар сурагчдын сурч хөгжих хэрэгцээ, идэвх оролцоонд гарч буй өөрчлөлт
6. Судалгаа (судалгааны арга зүй нь ажиглалт, туршилт, асуулгын арга)
7. Дүгнэлт
Ашигласан материал
Хавсралт
Шигтгээ үг:
Баяр баясгалан бол бүтээлч сэтгэлгээний ундарга юм.
Энэ нь:
Баяр баясгалангаар эхлэн
Баяр баясгалан дундуур үргэлжилж
Баяр баясгаланг танд буцааж өгдөг. (УПАНИШАДУУД)
Нэг: Илтгэлийн хураангуй
Сурагчдын хөгжил төлөвшил, хандлага оролцоог дээшлүүлэхэд оюуны зураглалын аргыг сургалтанд ашиглах нь суралцагчийн суралцах идэвх сонирхолд нийцэж байна.
Хоёр: Түлхүүр үгс:
Оюуны зураглал, зүүн баруун бөмбөлөг, уураг тархи, оюун ухаан хөгжүүлэх, дүрс, үг,Тони Бьюзан, цацаргах сэтгэлгээ, бүтээлч сэтгэлгээ, өнгийн харандаа, тэмдэглэл, цахим хичээл, интеграци, туршилт
Гурав: Үндэслэл
Дэлхийн улс орнуудын боловсрол, сургалтын явц, хүүхдийн сурах хэрэгцээ шаардлагад шинэ зүйлс нэмэгдсээр байна.
Сурагчийн хандлага, оролцооны цоо шинэ арга зүй өнөөдөр дэлхийн практикт дэвшигдэн гарч байна. Үүнд:
Орчин үеийн хандлага, төлөвшил бүхий иэдвхитэй оролцогч иргэнийг төлөвшүүлэх, хүүхдийн оюун ухаан хөгжүүлэхэд нэгэн өндөр үр дүнтэй арга нь оюуны зураглалын арга болж байна.
Оюуны Зураглал нь дэлхий дээрх хамгийн сайн, хамгийн энгийн “бичиж – тэмдэглэх” систем бөгөөд бүтээлч сэтгэлгээнд зориулсан маш хүчирхэг хэрэгсэл юм. Өөрөөр хэлбэл оюуны зураглал хийх аргыг тэмдэглэл хийх, тэмдэглэл хөтлөх, суралцах, төлөвлөх, хичээл давтах, багаар ажиллах, мэтгэлцээн, илтгэлд бэлдэх зэрэг олон төрөл зорилгоор ашиглаж болно.
Дөрөв: Сурагчийн хандлага, оролцоо ба оюуны зураглал хийх арга зүйн онол, зарчим
Уг арга зүйн цацарган дүрслэлээр тархин дахь бүх мэдээлэл шавхан боловсруулагдаж сурагчийн бүтээлч сэтгэлгээ хөгждөг байна. Оюуны зураглалыг эзэмшсэнээр дараах давуу талууд хүнд бий болдог ажээ.
• Зурах чадвар, харааны мэдрэмж сайжирснаар ой тогтоолт, бүтээлч сэтгэлгээ, өөртөө итгэх итгэл дээшилнэ.
• Оюуны дарамт үгүй болж, тархи сэргэлэн цовоо, шинийг хайгч, шийдвэр гаргагч түвшинд хүрнэ.
• Өөрийн оюуны зураглалыг бүтээх, бусдад таниулах, бусдаас суралцах алхамд дадуулна.
• Ойлголтыг зураглалаар илэрхийлэн дахин бүтээлчээр хэрэглэх, хувиргах явцад нийгмийн харилцааны оролцоот идэвхтэй шинжийг өөртөө бий болгоно.
Уураг тархины бодит хэсгүүд болон оюун ухааны чадварууд нь тусгаар байхаасаа илүүтэй өөр өөр хоорондоо нэгэн зэрэг хоршин ажиллавал уураг тархи маш үр нөлөөтэй, маш үр ашигтай ажиллаж болох нь батлагдаж эхэлсэн байна. Тухайлбал, тархины бор гадаргын үгэн болон өнгөний чадварын энгийн хослол нь сурагчийн тэмдэглэлийг эрс өөрчилдөг байна.
Тэмдэглэлдээ хоёр өнгө нэмэхэд л хүний тогтоох чадвар 100-аас илүү хувиар илт сайжирч, бүтээлч чадвар өсөн нэмэгддэг. Энэ явц нь хүүхдийн хичээл болон нийгмийн бусад оролцоот үйлүүдэд давтагдсаар хандлага, төлөвшилд эергээр нөлөөлөх зүй тогтолтой ажээ.
“Зураг мянган үгнээс үнэтэй” байдаг. Учир нь зураг тархины бор гадаргын чадварыг бүхэлд нь өдөөж өгдөг. Тухайлбал, өнгө, хэмжээс, үг үсэг, харааны хэмнэл, уран сэтгэмж гэх мэт.
Дүрс нь хүний оюуны холбох чадвар, ой тойнд үгнээс хэд дахин хүчтэй нөлөөлдөг. Тэгснээр ой тогтоолт, бүтээлч чадвар дээшилдэг. Аливаа тэмдэглэл дүрс зураггүй л бол түүний 95% нь утгаа алддаг байна. Гэтэл ихэнх хүмүүс өөрсдийгөө зураг дүрс зурахдаа тааруу гэсэн ойлголттой байдаг. Үүний улмаас тэд тэмдэглэл хийхдээ зураг дүрс зурахыг огт хүсдэггүй байна.
Сүүлийн 30-аад жилийн турш энэ талаар Английн эрдэмтэн Т.Бьюзан зураач Бэтти Эдвард, Лоррайн Гилл нарын хамт туршилт судалгаа хийсэн бөгөөд уг туршилтаас харахад судалгаанд оролцогчдын 25-аас дээш хувь нь өөрсдийгөө визуал чадвар тааруу, мөн 90-ээс илүү хувь нь өөрсдийгөө төрөлхийн зурж, дүрслэх чадваргүй гэдэгт итгэдэг болох нь нотлогдож байв. Гэтэл “хэвийн” тархитай ямарч хүн дүрслэх урлагийн сургуулийн нэлээд сайн зурдаг сурагчийн хэмжээнд зурж чаддаг болохыг уг судалгааны явцад тогтоосон байна.
С. М. Косслин Оюуны ертөнц дэх хий үзэгдлүүд номондоо “Хүмүүсийн зураг дүрс зурах чадвар нь голдуу дадлагажих байдлаар дээшилдэг” болохыг дурьдсан байна. Оюуны Зураглал хийх нь хүний дүрс зурах, таних энэхүү визуаль чадварыг сэргээн сайжруулдаг. Тиймээс таны уураг тархины дүрстэй ажиллах чадвар дээшилснээр тархины сэтгэн бодох, танин мэдэх, бүтээн туурвих, тогтоон санах, итгэж найдах чадвар, нөөц боломжууд улам нээлттэй болдог байна.
Цацаргах Сэтгэлгээний бүх санаанууд нь Оюуны Зураглалын суурь багана болдог. Хэдхэн энгийн дүрмийг баримтлан их хэмжээний бөөн мэдээллийг хурдан хугацаанд нэг цаасан дээр байрлуулах боломжтой.
Дэлхийн олон эрдэмтний судалгаагаар хүний тархины бор гадарга хоёр тал бөмбөлгөөс тогтдог болохыг илрүүлсэн.
Тархины бор гадаргын баруун болон зүүн тал бөмбөлөг хоорондоо хоршин ажиллаж байж, өндөр хөгжилд хүрдэг байна. Нэг далавчтай шувуу нисч чадахгүйтэй адил хүн тархиныхаа зөвхөн нэг тал бөмбөлгөөр сэтгээд өндөр үр дүнд хүрч чаддаггүй байна.
Бүтээлч сэтгэлгээний өндөр ур чадвар эзэмшихийн тулд үг, дүрсийг хослуулан оюуны зураглал хийх арга барилд суралцан уураг тархиныхаа хязгааргүй орон зайд дураараа, чөлөөтэй аялах боломжийг олдог.
Оюуны зураглал хийхэд дараах зүйлийг бэлдэнэ.
Оюуны зураглалыг зурахдаа дараах зарчмуудыг мөрдөнө. Үүнд:
Онцлог байх:
Оюуны зураглалын төвийг ямагт дүрсээр илэрхийлэх
Үгээр бус дүрсээр илэрхийлэхийг хичээх
Дүрсийг дор хаяж 3 өнгөөр будах
Таван мэдрэхүйг цочроохыг оролдох
Үг, дүрс, мөчрийг янз бүрийн хэлбэр хэмжээгээр зурах
Холбоостой зурах:
Зураас ашиглах
Өнгө будгаар ялгах
Кодлох
Тодорхой байх:
Мөчир бүр дээр зөвхөн ганц үг бичнэ
Үгийг том үсгээр, дармалаар бичнэ
Үгийн урт, мөчрийн урт адил байна
Мөчир салаалах бүрд улам нарийсна
Дүрсийг ойлгомжтой зурах
Дэвтэр болон цаасыг хэвтээ чигт зураглалыг хийх
Үсгийг цэх босоо хэлбэрт бичих
Өөрт ойлгомжтой байх
Тав: Оюуны зураглалын аргыг ашигласнаар сурагчдын сурч хөгжих хэрэгцээ, идэвх оролцоонд гарч буй өөрчлөлт
Хүүхэд нь аливаа зүйлийг бүхий л мэдрэхүйгээрээ мэдэрч, тархиа бүхэлд нь ашигладаг.
Оюуны зураглалын аргыг
1. Монгол хэл
2. Нийгмийн ухаан
3. Байгалийн ухаан
4. Дүрслэх урлаг гэх мэт хичээлүүд дээр хэрэглэж үзлээ.
Унших хичээлийн сэдвийг уншаад чадан ядан ярих биш харин оюуны зураглалаар тэмдэглэл хийн түүнийгээ харан ярихдаа өөртөө итгэлтэй, урамтай байгаа байдал ажиглагдаж байсан. Ангид яриагүй үлдсэн хүүхэд байгаагүй тул бүх хүүхдүүд баяртай байсан нь багш миний хувьд талархалтай байлаа..
Энэ арга нь хичээл хоорондын интеграци хийхэд их тохиромжтой байсан.
Монгол хэлний хичээл дээр туршсанаа толилуулъя.
4 дүгээр ангийн монгол хэлний “Эх зохиох” хичээлийг Оюуны зураглалын аргаар сурагчдыг сэдэлжүүлж, “Баавгай” гэсэн сэдэвтэй эх зохиосон.
Багшийн бэлтгэсэн үзүүлэн
Хичээл хоорондын интеграци
Тухайн хичээл дээр хийсэн сурагчдын бүтээл
Тайлбартай
Хичээл дээр хийсэн сурагчдын оюуны зураглал
Загвар ашиглаж болно. Ашигласан оюуны зураглалын загвар:
Гадаад орнуудын хүүхдүүдийн хийсэн оюуны зураглал
Зургаа: Судалгаа (судалгааны арга зүй нь ажиглалт, туршилт, асуулгын арга)
Судалгаанд ангийн нийт 36 хүүхэд хамрагдсан болно.
1. Оюуны зураглал хийх нь чамд ямар санагдсан? Яагаад?
..............................................................................................................................
2. Эх сэдвийг уншаад ярих нь хялбархан уу, эсвэл уншсан зүйлээ оюуны зураглалын аргаар тэмдэглээд түүнийгээ хараад ярих нь амархан байсан уу?
..............................................................................................................................................
3. Оюуны зураглал хийхийг хүсч байна уу?
..............................................................................................................................................
Судалгааны үр дүн:
1 дүгээр асуулга: таалагддаг, гоё байдаг, хөгжилтэй, их юм мэддэг, гоё мөртлөө би зурж чаддаггүй болохоор хэцүү санагддаг гм хариултууд байсан.
2 дугаар асуулга: уншаад оюуны зураглалын аргаар тэмдэглээд ярих нь амархан, мөн уншаад шууд ярих нь амархан гэсэн хариултууд
3 дугаар асуулга: Оюуны зураглал хийх дуртай, хийхийг хүсч байна гэсэн хариулт давамгайлсан, Хүсэхгүй байна гэсэн хариултууд
Асуулгын хариултуудыг графикаар үзүүлье.
Долоо: Дүгнэлт:
1. Сурагчдын хөгжил төлөвшил, хандлагыг сургалтаас салангид авч үзэх аргагүй юм.
2. Оюуны зураглалыг зурснаар сурагчдын хөгжил төлөвшил, оролцоот хандлага нь дараах үйл ажиллагаагаар илэрч байсан. Үүнд:
• Тухайн зураглалаа харж эх зохиохоос гадна өөрийн бодол төсөөллөөр бичиж байгаа байдал харагдсан.
• Багш болон бусад хүүхдийн зураглал дээр гараагүй зүйлийг олж харж нэмэлт санааг өөрийн зураглалаар илэрхийлж байв.
• Уншсан зүйлээ оюуны зураглалын аргаар тэмдэглээд бусдад ярихад тухайн ангийн нийт сурагчид даалгавраа амжилттай биелүүлсэн ба тухайн сэдвийг ойлгон тогтоож байгаа байдал илт сайжирсан.
• Анги бүхэлдээ завгүй үйл ажиллагаанд хөтлөгдөн хичээл сонирхолтой байгаа нь мэдрэгдэж байсан.
• Сурагчид оюуны зураглал зурахдаа өөр хэлбэр загварыг эрэлхийлж, өөрийн өнгө төрхийг харуулж байгаа байдлаар илэрч байсан.
3. Ихэнх тохиолдолд багш болон сурагчид хичээлийг хар цагаанаар үзэж ирсэн. Гэтэл хүний төрөлхийн байгалийн заяагдмал шинж болох өнгө, хэлбэр дүрсийг хүлээж авах өндөр мэдрэмжтэй нь холбож сурагчийн танин мэдэх хэрэгцээг хангахад сурагчдын хөгжил төлөвшил, хандлагад багш бүр оюуны зураглал хийх аргыг аль ч мэргэжлийн хичээл бүрд тохируулан хэрэглэх нь чухал гэж үзэж байна.
4. Багш сурагч өөд өөдөөсөө харан нэг нь ойлгуулах гэж, нөгөө нь ойлгох гэж ядмаг байдалтай цагийг өнгөрүүлэхгүй харин илүү хөгжилтэй зугаатай, бүтээлч байх болно.
Эцэст нь хэлэхэд өнөөгийн сургалтын практикт бид хичээлээр мэдлэг, чадварыг олгохдоо сурагчийн хандлага, төлөвшлийн зөв дадлыг төлөвшүүлж, нийгмийн олон талт оролцоот иргэнийг бэлтгэх ёстой ажээ.
Ашигласан материал:
1. “Төгс оюун тархи” Дилип Мукерижи – 2005 он
2. “Оюуны зураглал” Д.Цэдэн-Иш – 2010 он
3. www.mind map.com
4. Туршилт хичээлийн цахим хэрэглэгдхүүн
5. Сурагчдын бүтээл