avatar

Гэрийн даалгаврыг хориглоно

2011-04-11,15:40
Манай боловсролын тогтолцоо үндсэндээ “орос школ” дээр суурилсан. Бид шинэчилж боловсронгуй

болгохыг хичээсээр л байгаа. Хуучин инерцээрээ яваад байж болохгүй нь гээд Оросууд ч шинэчлээд эхэлсэн. Бид гарааны ойролцоо төвшингөөс эхэлсэн тул тэдний өөрчлөлт шинэчлэлтийн туршлага бидэнд ч сургамжтай байх болно. 2011 оны хичээлийн шинэ жилээс эхлэн тэд шинэчилсэн журам мөрдөх болсон ба энд анхаарал татахуйц хэд хэдэн өөрчлөлт оржээ. Сургууль байгуулахдаа бага ангийг бие даасан барилгад үгүй ядаж тусгаар блокт байрлуулах ёстой ба энэхүү хэсгийн гарах хаалга нь аль болох задгай талбай уруу гарч байхаар тусгагдах ёстой ажээ. Охид хөвгүүдийн унтлагын өрөө тусдаа байх ёстой ба хоёр давхар ор хэрэглэж болохгүй. Хүүхэд таваас илүүгүй өдөр хичээлтэй байж, зөвхөн үдээс өмнө л хичээллэнэ. Нэгдүгээр ангийнханд дүн тавьж, гэрийн даалгавар өгч болохгүй. Нэгдүгээр ангийн сурагчийн тоо нэг ангид 25-аас хэтрэхгүй.
Мөн түүнчлэн сургуулийн орчныг хашиж хамгаалсан байх ба нийт талбайн хагасаас багагүй хэмжээтэй хэсэг нь зүлэгжүүлсэн талбай байх ёстой. Хуучин сургуулиудын биеийн тамирын танхимыг ч гэсэн хувцасны өрөө, жорлон, шүршүүрээс эхлээд бусад тоног төхөөрөмжүүдээр тоноглох шаардлага тавигджээ. Шинээр сургууль баривал эмчийн өрөөнүүдтэй байлгах юм.
Хүүхдүүд хичээлийн бус цагийг үр дүнтэй өнгөрөөхөд ихээхэн анхаарчээ. Сургуулийн орчинд хүүхдүүд амарч тоглох бүсийг бий болгон тохижуулах ёстой болж байна. Хөгжмийн зэмсэг хэрэгслүүдийг хадгалах өрөөтэй, кино гаргах төхөөрөмжтэй, жүжигчид хувцас солих өрөөтэй “улаан булан” сургуулиудад байна. Сургуулийн номын сан бол мэдээллийн бааз бүхий компьютерээр тоноглогдсон мэдээлэл лавлагааны төв байх болно.
Ц. Даланцагаан

 

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xaax